Автобусны жолоочид есөн жилийн ял оноожээ

img

Өнгөрсөн оны зургаадугаар сард Сүхбаатар аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан “Дайчин сүх” ХХК-ийн 05-22 СҮА улсын дугаартай автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн зам буюу Цонжин болдог орчимд осолдсон ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас долоон хүний амь нас хохирч,есөн хүний биед хүнд зэргийн гэмтэл, 13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, 15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан юм. Тэгвэл уг автобусны жолоочид Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хянан хэлэлцээд,  жолооч С.Болдбаатарт есөн жилийн хорих ял оноожээ. Ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huurhii duu yaltai ch bilee
2015-01-15
zochin:
huurhiiduu yamar alay gej alsan bish heden bor tugrug olj amidralaa zalguulah gej yavsan bhdaa. amidraliih ni hugatsaa duussan olon hun hamt yavj bval tiim yum boldog gesen.hunii gai l gej ter bhdaa. hurdan garch ireeseidee.
2015-01-14

иргэн:
энэ ял авах яахав. гол нь эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс л хайран байна.
2015-01-14