Д.Болдбаатар 48 дугаар байранд оржээ
Дакар раллийн 9 дэх гараанд мотоциклийн ангилалд Хонда тамирчин Helder Rodriguez түрүүлсэн байна. Харин манай улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 2 цаг 50 минут 45 секундын хоцрогдолтойгоор 48 дугаар байранд оржээ. Ингэснээр тэрбээр нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 16 цаг 59 мин 04 сек-ын хоцрогдолтойгоор 53 дугаар байранд жагсч байна. 117 дугаартай Ч.Анарын хувьд WP7 хяналтын цэгээр 77 дугаар байраар бүртгэгдсэн ч барианд орсон мэдээлэл албан ёсны dakar.com сайтад ороогүй байна.
ө
Харин автомашины төрөлд Испаны тамирчин Нани Рома түрүүлжээ. Манай улсын 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 6 цаг 13 мин 33 сек-ын хоцрогдолтойгоор 63 дугаар байранд орсон байна. Тэд нийт үзүүлэлтээрээ 65 дугаар байранд жагсч байна. Унгар, Монголын хамтарсан 355 дугаартай баг тэргүүлэгчээс 6 цаг 05 мин 21 секундын хоцрогдолтойгоор 62 дугаар байранд орж, нийт үзүүлэлтээрээ 66 дугаар байрт бичигдэж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ