Мэргэжил эзэмшүүлэх сургалт эхэлжээ

img

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв  2014 онд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газраас батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ШШГЕГ-ын харьяа Хорих 403, 407, 409, 411, 413, 415, 417, 419, 421, 423, 425, 433, 435, 437, 439, 441, 445, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад “Чадамжийн гэрчилгээ” олгох сургалтыг явуулжээ. Сургалт барилгын засал чимэглэлчин, сантехникч, бетон арматурчин, гагнуурчин, тогооч мэргэжлүүдээр явуулж, 515 хүмүүжигчид “Чадамжийн гэрчилгээ” олгосон байна. Харин  2015 оны хичээлийн жилийн сургалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Хорих 433 дугаар ангид засал чимэглэлчин, гагнуурчин, Хорих 441 дүгээр ангид бетон арматурчин, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд барилгын өрөг угсрагч, засал чимэглэлчин, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөө байранд тогооч мэргэжлийн сургалт эхлээд буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ