Донецкийн төвд халдлага гарав

img

Украины зүүн хязгаарын Донецк мужийн төв хэсэгт зэвсэглэсэн этгээдүүд зорчигч тээврийн автобус руу буудаж, халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 11 хүн амиа алдаж, 34 хүн шархтсан гэж гэрчүүд мэдээлэв. Гэмт этгээдүүд автобуснаас гадна цагдаагийн машин руу буудаж цонх болон дугуйг нь хагалжээ. “Ямар хүмүүс халдлага үйлдснийг нь тодруулахаар ажиллаж байна. Би тэднээс иргэнийхээ амийг нэхэж, шийтгэх болно. Энэхүү халдлагын ард хэн ч байсан хариуцлага тооцох болно” гэж Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч Александр Захарченко мэдэгджээ. Тэрбээр энэхүү халдлагыг Порошенкогийн цэргүүд үйлдсэн ч байж магадгүй гэсэн байна.

1

Салан тусгаарлагчид өчигдөр Украины Засгийн газартай байгуулсан гал зогсоох гэрээг хүчингүй болсныг мэдэгдсэн билээ. Захарченко “Порошенко гэрээг эхэлж зөрчсөн” гэсэн юм. Тэрбээр маргааш Казахстаны нийслэл Астана хотноо зохион байгуулагдах Украины асуудлаарх чуулга уулзалтад оролцохоос эрс татгалзжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ukrainii turiin tolgoid a luurchid gartsiim baina doo. gehdee ted gants hoyorhon jiliin nastai. tegeed baruun luugaa tsagaachlana. baruun tedniig saddam kaddapigaas dor uzeh baih daa
2015-01-15
uytrech:
hulgaich nar uursduu ch bj magadgui sh te
2015-01-14