Эбола хүрээгээ тэлсээр байна

img

Баруун Африкийн хэд хэдэн оронд бүртгэгдээд буй эбола вирус ирэх тавдугаар сард аюул тарьж, олон хүний аминд хүрэх магадлалтай гэж ДЭМБ-аас санууллаа. Эбола вирусээр нийт 8386 хүн амиа алдаад буй. Тус вирусын халдвараар Либери улс 3515, Сьерро Леоне улс 3049, Гвиней улс 1807, Нигер улс найман иргэнээ алдаад буй. Энэ сарын 1-нээс эхлэн Сьерро Леоне эболагийн улмаас хаасан хилээ нээсэн билээ. Хилээ нээсний дараа амиа алдагсдын тоо 100-аар нэмэгдсэн гэдгийг ДЭМБ-ын захирал Маргерат Чан онцолжээ.


Халдвар авсан иргэдийн тоо 21 мянгад хүрчээ. Тэдний 1-2 мянган нь 0-8 насны хүүхэд байгаа гэнэ. Хүүхдүүдийн ихэнх нь хөхний сүүгээр халдвар авсан байж болзошгүй гэв. “Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Их Британи, Оросын эмч нарын хамтран гаргаж авсан эболагийн эсрэг эмийг туршиж буй ч хараахан үр дүнгээ өгч эхлээгүй байна” гэж Британийн Эрүүл мэндийн сайд Кристофер Стюарт мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тэр сьерро леоне улсад нь манайулсаасэнхийг сахиулагчид байгаа биздээ? хэрэв байгаа бол хайран монгол хевгуудээ эртхэн татаж авах юм бишуу????!!!!!!!
2015-01-14