Г.Батхүү дэд хорооны даргаар дахин томилогдлоо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн юм. Эхний асуудал нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байсан юм. Тэгвэл тус байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
a
Хоёр дахь асуудал нь Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэхдээ гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
a
Хуралдааны төгсгөлд Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тусгай хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг улираан томилох саналыг дэвшүүлсэн. Энэ асуудлыг гишүүд хэлэлцээд гишүүдийн олонхи уг саналыг дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ