Бодлогын хүүг өсгөж, 13 хувь болголоо

img

Монголбанкнаас бодлогын хүүг нэг нэгжээр нэмж,  13  хувь болгосноо мэдэгдэв. Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэхүү шийдвэрийг гаргажээ.

хн

Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахь жилдээ дараалан муудсаар байна.  Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байгааг Монголбанкнаас мэдэгдлээ.

х

Энэхүү шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө хэмээн үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoloo:
arlijaanii banknii ersdliig bagasgaad bankuud zeel uguhgui huugee ih bailgaj munguu hav daraad ediin zasgiin tsusnii ergelt udaashirna. harin dollariin hanshind neg ih nuluuluhgui.
2015-01-15
ганс:
одоо доллар үнэтэй байхад амжиж зарсан хүмүүс хожино шүү 3 сараас таван толгой хөрөнгө оруулалт дараа 5 6 сараас оюу толгой дал уурхай өрөнгө оруулалт нэмэгдэвэл доллар 1550 орчим хүртэл буурч магадгүй бөгөөд алт эргээд үнэд орвол монголын эдийн засагт нааштай уур амьсгал бий болох бөгөөд барьны борлуулалт тийм хурдан сэргэхгүй болов учир компаниуд маш их алдагдалтай ажилсан учир тэнцвэрээ олтол доод тал 3 жил хэрэгтэй болов уу
2015-01-14
123456:
энэ ямар ядаргаатай 1958 бэ
2015-01-14