Оюутнуудыг дэмжин хуралдаанд шүхэртэй иржээ

img

Хонконгийн оюутан залуус, сонгуулийн нээлттэй эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж, шүхэрт хувьсгалыг зохион байгуулсан билээ. Энэхүү жагсаалыг өнгөрөгч оны сүүлчээр цагдаагийнхан хүчээр тараасан юм. Тэгвэл өчигдөр тус улсын захирагч Лин Чун Иен парламентын чуулганд үг хэлэх үеэр хуралдаанд оролцохоор ирсэн зарим гишүүн шүхэр барьж, Си Зиньпин тэргүүтэй Бээжингийн удирдлагуудыг оюутнуудын саналыг хүлээн авахыг шаардаж, сандал, ширээ зэргийг эвдэлсэн байна.


Тэднийг танхимд үймээн дэгдээх үеэр захирагч Лин Чун Иен бухимдлаа нуугаагүй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шүхэр барьсан гишүүдэд хандан “Эхний бөгөөд эцсийн удаа боломж олгож байна. Оюутнуудыг дэмжихгүй байхыг хүсье. Хонконгт хямрал хэрэггүй” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ