Музейн захиргаа заргаа авчээ

img

Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй “Чоно” ХХК-д холбогдох гэрээ дуусгавар болгож, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өнгөрөгч сарын 30-нд болжээ. Тус шүүх хуралд Чойжин ламын сүм музейн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч “Чоно” ХХК-ийн захирал Т.Энхболдсодон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүжинлхам нарыг оролцуулан хийсэн байна. Уг шүүх хуралдааны шийдвэр музейн удирдлага болон ажилтнуудын талд гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн 0.36 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2000 оны захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баатарсүрэн нарт хоёр жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар ашиглуулахаар болсон. Захирамжаа найман сарын дараа хүчингүй болгосон ч уг газарт аль хэдийн барилга баригдсан байсан. Тиймээс бид Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл өгөөд байсан. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар бид энэхүү хувийн орон сууцыг албадан нураалгах эрхтэй боллоо" гэв.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ха ха:
ман-ын биш авлигач миеэ энхболдын гай
2015-01-14
иргэн:
ман ын гай
2015-01-14
зочин:
нэг ч гэсэн хэрэг музейн талд гарсан нь яамай даа
2015-01-14
zochin:
negent buruu uildel hiisen n todorhoi ym chini naad barilguudaa ulsad ogchihoo.buruu gariinhan bol tertei tergui ynz bureer mongo oldog ymchini shatana gej yu baihavdee. avilgal ogch l gazar avaa.jiriin irgend tend gazar ogch yg haragdaach.
2015-01-14
шударга бай:
зөв. авлигачдаар хүрээлүүлсэн ман, ан ын төлөөлөл төр барьсан он жилүүдэд газрын наймаа гаарсан. одоо ан, ман ынхан албан тушаал ханцуйндаа наймаалцдаг боллоо.
2015-01-14
zochin:
ashgui dee . shuuh zuv shiidver gargasan bna .
2015-01-14
olloo:
ashgui dee..neg baliar baishin olon jil bolloo
2015-01-14