Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийн стратегиийн баримт бичгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 99188746
ө
ЭМСЯ-ны А зааланд
11:00 цагт "Осол гэмтлээс сэргийлэх" талаар хэвлэлийн бага хурал болно.
ө
Баянгол дүүргийн 12-р хороонд
11:00 цагт 197-р цэцэрлэгийн цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон дүүргийн иргэдийн хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 94949238, 89161686
ө
Хангарьд ордны 14 давхарт
11:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай, “Монгол наадам цогцолбор” ОНӨААТҮГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтын төсвийг батлах тухай, Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. 91040607
ө
Үндэсний Статистикийн Хороонд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны жилийн эцсийн байдлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. Утас: 261502
б
МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд
12.00 цагт Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал болно. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажиллагчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болжээ. Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, ИТА-чдын үндсэн цалин нэмэгдүүлж байх шийдвэртэй ч уг хэлэлцээр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө. Холбоо барих:99027019
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, дэд дарга нар нь төрийн цагдаагаар намын сонгуульд өрсөлдсөн гишүүдээ хүч хэрэглүүлэн зайлуулсан ажээ. Үндсэн хууль, иргэний эрх, намын дотоод журам зөрчиж ах дүү, хамаатан саднаараа бүхэл бүтэн дүүргийг захирах болсон намын даргын эсрэг гишүүд нь нэгдэж АН-ын шинэчлэлийн хороог байгуулсан байна. Тус хорооны гишүүд мэдээлэл хийнэ. 12:00 цагт "Үндсэн хууль, намууд, шүүх" сэдвээр иргэд мэдээлэл хийнэ. 14:00 цагт Америк, Канад, Англи, Хятад, Австралын хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Ти Би Эф Интернэшнл групп мэдээлэл хийнэ. Улаанбаатар хотын дэргэд байгуулах "Шинэ хот"-д яагаад заавал хурдны галт тэрэг явуулах болсон , Таван толгойтой гадныхан ямар байдлаар хамтрах гэж байгаа, Хятад руу борлуулах баруун бүсийн цахилгаан станцийг хэзээ эхлүүлэх, 10 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр хаана барих зэрэг сонирхолтой мэдээлэл хийнэ. d www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ