Салан тусгаарлагчдыг буруутгав

img

Украины зүүн хязгаарын Донецк мужид халдлага гарч 11 хүн амиа алдсан. Энэхүү халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэл хийсэн тухай “Ukraine post” сонин мэдээллээ. Тэрбээр дээрх халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, орон даяар гашуудал зарласан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Порошенко “Салан тусгаарлагчид зүүн хязгаарт хүчээр ч хамаагүй хяналтаа тогтоохыг санаархаж байна. Тэд эрх мэдэлтэй болохын тулд гэмгүй иргэдийг хохироож эхэллээ. Олон улс зүүн хязгаарын асуудалд санаа зовниж буй. Салан тусгаарлагчид болон Оросын талыг баримтлагчид эхэлж гал зогсоох гэрээг зөрчиж, дайны галыг дахин асаалаа” гэж хэлжээ.

1

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Дотоод хэргийг хариуцсан дарга Вячеслав Аброськин “Донецкийн төвд болсон халдлагын ард Украины армийнхан байгаа. Бидэнд батлах баримт бий” гэсэн байна. Ерөнхий сайд Арсений Яценюк гэмт этгээдүүдийг олохыг шаардаж, Донецкт шинжээчдийг нэвтрүүлэхээ мэдэгджээ.

Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр Европын холбооны удирдлагууд Украины хямралын асуудлаар хуралдах билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi l bn:
yg tarulaj bn shu hural bolohin yg omno bahan hun alad
2015-01-15