Харааны бэрхшээлтэй иргэд тэмцэнэ

img

Харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрийн ойролцоо 90 айлын орон сууц барих ажил одоогоос найман жилийн өмнө эхэлсэн ч, өнөөг хүртэл сунжирсаар байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн төвийнхөн тэмцэл хийхээ мэдэгджээ. Тэднийг төлөөлж тус үйлдвэрийн захирал З.Болдбаатарын “Найман жил яригдсаны эцэст энэ жил төсөвт тусгагдсан. Гэхдээ санхүүжилт нь тэглэгдэж мэдэхээр байгаа. Хэрэв энэ жил асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн ямар хэлбэр байна тэр бүгдийг хийнэ” гэдгээ илэрхийлжээ.

1

Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онуудын судалгааг харахад 2012 онд 92263 байсан бол 2013 онд 96325 буюу 2.5 хувиар нэмэгдсэн аж. Харааны бэрхшээлтэй иргэдийн 67 хувь нь олдмол, 33 хувь нь төрөлхийн байгаа нь осол гэмтэл, халдварт болон халдварт бус өвчин, бусад шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх шалтгаан болдог байна.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ