“Боко Харам” Парисын халдлагыг захиалсан гэв
Францын нийслэл Парис хотод байрлах “Charlie Heb do” сонины оффис руу зэвсэглэсэн хоёр хүн нэвтрэн орж, 12 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Хохирогчдын найм нь шог зураач, сэтгүүлч байсан юм. Уг халдлагын шалтгааныг тус сонин исламын зөнч Мухаммедыг элэглэсэн цуврал хүүхэлдэйн зурагнуудтай холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл өчигдөр Нигерийн нийслэл Абужа хотноо олон мянган иргэн “Charlie Heb do” сонины нийтлэлийн бодлогыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Жагсагчид гартаа Мухаммедыг элэглэсэн цуврал зурагтай сонинуудыг барьцгааж, “Charlie Heb do” сонин бусдыг доромжлохоо зогсоо хэмээжээ. Жагсаалын үеэр Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Парисын халдлагыг манай бүлэглэл захиалсан. Агуу зөнчийг гутаасны төлөө дээрх хүмүүс амиа алдсан. Энэ сонин дахин шинэ дугаар гаргавал Парис цусанд будагдах болно” гэж хэлжээ. Парисын халдлагыг “Боко Харам”-аас гадна “Халифын вант улс”, “Аль Кайда” бүлэглэл үйлдсэн хэмээгээд буй юм.
1 Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ