Өмнөговьд 27 янгир харангадаж үхээгүй гэв
Сүүлийн үед зарим хэвлэлээр “Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 27 янгир үхсэн байжээ” гэх мэдээлэл бичигдээд байгаа. Энэ мэдээлэлтэй холбогдуулан, тус аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Тэгшжаргал мэдээлэл хийжээ.
1
Тэрбээр “Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт сайн байна. Ерөнхийдөө цасгүй дулаахан өвөлжиж байна. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа Өмнөговь аймгийн зарим нутгаар зэрлэг ан амьтан усгүйдэж, хорогдоод байна гэх нь ташаа мэдээлэл. Өмнөговь аймгийн Байгаль орчны газар 2015 он гарснаас хойш бүх сумынхаа байгаль хамгаалагч нарт үүрэг даалгавар өгч аргаль, янгир, хар сүүлт, хулан гэх мэт зэрлэг туруутан амьтад нутагладаг газруудын ард иргэдтэй холбоо тогтоолгож судалгаа хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар ан амьтан харангадаж хорогдсон тохиолдол гараагүй. Цаашид усгүйдэж харангадах байдал илэрвэл ан амьтдын нутагладаг газуурдаар мөс тавих, булаг шандыг задгайлах, малчдын худгийг байнгын устай байлгах зэрэг биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ