Агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлнэ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг тулалдаж буй Францын тусгай хүчнийхний байранд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гэнэтийн айлчлалынхаа дараа “Иракт хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчдын эсрэг үргэлжлүүлэн агаараас цохилт өгөх болно. Бид АНУ-ын Засгийн газрыг дэмжин ажиллах болно. Хэт даврагчид тахал шиг тархахаас өмнө зогсоох хэрэгтэй” гэж хэлжээ.
1
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлэн Францын тусгай хүчин Иракт цохилт өгөх болсон юм. Хэт даврагчдын эсрэг тус улс 80 гаруй байлдааны онгоц, 200 гаруй цэргээ илгээгээд байгаа. Францаас гадна АНУ, Их Британи, Австрали, Герман болон Арабын 10 орон нэгдэж Иракт цохилт өгч буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ