2016 он боллоо, тоон системд шилжмээр л байна...

img

Манай улс өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс радио телевизийн тоон системд шилжсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос аналог системтэй иргэдийг 2016 он хүртэл телевизор үзэх боломжтой гэсэн. Харин 2016 он хүртэлх хугацаанд тоон системд шилжих хувиргагч төхөөрөмжөө яаралтай ав гэж мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдөр хувиргагч төхөөрөмж хангалттай борлуулагдахгүй байгаагийн зэрэгцээ аль цэгүүдэд худалдаалагдаж байгаа мэдээлэл ч алга.

 а

Иргэдийн зүгээс тоон системд шилжихийн тулд яах вэ гэх асуултыг нийтлэг ирүүлж байгаа. Тоон системд шилжихийн тулд аналоги хэрэглэгчид хувиргагч төхөөрөмж авах учиртай. Гэтэл энэ хувиргагч төхөөрөмж зах зээлд хангалттай нийлүүлэгдэхгүй байгаагаас зарим иргэд яах учраа олохоо байжээ.

 а

Хувиргагч төхөөрөмж худалдаалах 7 компани бий

 а

Уг нь Харилцаа холбооны зохицуулах газраас 7 компанид хувиргагч төхөөрөмжийг зах зээлд борлуулах батламж олгожээ. Тухайлбал, “ГТТО”, ШУТИС, “Биг чип”, “Тербокс”, “Ди Ви Би”, “Эн Би Си” зэрэг компаниуд.  Эдгээр компаниуд руу холбогдвол талаас илүү нь эдийн засгийн хямралтай гэх шалтгаанаар хувиргагч төхөөрөмжөө оруулж ирээгүй гэх хариулт өглөө. Харин “Тербокс” компани зах зээлд 60 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэсэн ч борлуулах цэгийнхээ талаар мэдээлэл өгсөнгүй.

 а

Ямар айл тоон системд шилжсэн бэ?

Өнөөдрийн байдлаар зөвхөн дидиш, юнивишн гэх мэт бусад гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг айлуудын телевиз тоон системд шилжлээ гэсэн үг. Дээрээс нь Сансар кабелын телевизийн тоон системийн төрлийг ашиглаж байгаа иргэд шилжсэн юм.

 а

Харин Сансар кабелын 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг ашигладаг иргэд тоон системд шилжээгүй. Өөрөөр хэлбэл, аналоги системээр телевизроо үзэж байгаа гэсэн үг. Мөн сэрээн антеннаар телевизороо үзэж байгаа бол мөн тоон системд шилжээгүй юм.

 а

Тоон систем гэдгийг энгийнээр тайлбарлавал:

  • Үзэгчид дуу, дүрсний өндөр чанартай ТВ сувгуудыг хүлээн авна.
  • Тоон систем нь хөдөлгөөнт хэрэглэгчийг дэмжин ажиллана
  • Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг хэмнэж, өөр шинэ дэвшилтэд технологийн үйлчилгээг хэрэглэгчидэд үзүүлэх боломжтой.
  • Эрчим хүчний хэмнэлттэй.

 а

Б.Золзаяа

г

Эх сурвалж: www.eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hereglegch:
supervision gdg cabrliin tv toon systemd shiljsen gej zalahaa bolih heregtei.bidni nerlej zanshsanaar ulaan tsagaan shar zalguur mun antennii hujaa tsagaan zalguur heregluulj baij balduu*raa digital system gej hut*g bna aa.hdmi zalguurtai um tavichij chadku bnu hu.
2015-01-15