Ослын шалтгааныг олоход нэг жил шаардлагатай

img

Ява тэнгист осолдсон “Air Asia” компанийн “Airbus A320-216” онгоцны хар хайрцгийг Индонезийн шумбагчид энэ долоо хоногийн эхээр илрүүлсэн юм. Онгоцонд нислэгийн өгөгдөл бичигч, бүхээгийн дуу бичигч гэсэн хоёр төрлийн бичлэг хийгч хар хайрцаг байдаг ба шумбагчид хоёр хар хайрцгийг олж, Жакарта руу илгээсэн юм. “Индонез, Сингапурын мэргэжилтнүүд хар хайрцагны бичлэгийг сэргээж эхэлсэн. Бичлэгийг сэргээхэд долоо хоног зарцуулагдах бөгөөд урьдчилсан мэдээг энэ амралтын өдөр өгнө” гэж Сингапурын Тээврийн сайд Ниг Инг Хен мэдэгджээ.

р

“Air Asia” компаниас “Онгоцны ослын шалтгааны эцсийн дүнг гаргахад жил орчим хугацаа шаардлагатай. Хар хайрцагны бичлэгийн урьдчилсан дүн гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор эхэлнэ” гэсэн байна.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ