Бяцхан ханхүү 800 бэлэг авчээ
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луи өнгөрсөн жил 800 бэлэг бэлгэнд авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх бэлэгнүүд дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бэлэглэсэн модон морь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бэлэглэсэн Матрёшка хүүхэлдэй багтжээ.
х
Ханхүүд өнгөрсөн жил дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн өөрийн үндэснийхээ хэв шинжийг хадгалсан бэлэг өгсөн юм. Жорж ханхүү 800 бэлэгнээс 189-ийг нь өөрийн биеэр хүлээн авсан бол бусад бэлгийг нь аав, ээж болон бусад хүмүүсээр төлөөлүүлэн авчээ. “Ханхүүгийн бэлгүүдээр тусгай үзэсгэлэн гаргана” гэж гүнж Кейт Мидлтон мэдэгдэв. Тэрбээр “Хүү минь эд хэрэглэлдээ хэр гамтай нэгэн гэдгийг нь энэхүү үзэсгэлэн батлах болно” гэж хэлжээ.
а
1998 онд ханхүү Уильямын бэлгэнд авч байсан тоглоомуудаар ордны их танхимд үзэсгэлэн гаргаж байжээ. Энэхүү үзэсгэлэнд 561 тоглоом дэлгэгджээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ