1943 төгрөгөөр ам.доллар худалдав
Төв банк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа зохион байгуулжээ. Банкууд 1939.00-1944.00 төгрөгийн ханшаар 43.65 сая ам.доллар, 312.98-314.00 төгрөгийн ханшаар 142.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ дагуу Монголбанк 1943.72 төгрөгийн хаалтын ханшаар 8.0 сая ам.доллар, 313.36 төгрөгийн хаалтын ханшаар 98.5 сая юань худалджээ.
ө
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 42.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ