Р.Бурмаа сайдын будилуу шийдвэр

img

 Р.БУРМАА САЙДЫН БУДЛИУ ШИЙДВЭРИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙГАА БОЛ... 
 
Хэлсэн vгнийнх нь шvлс хатаж амжаагvй байхад ХХААЯ дахин 20 мянган тонн улаа буудайг ОХУ-аас импортлох зєвшєєрлийг єнгєрсєн сарын 30-ны єдєр гаргажээ. Тухайлбал, УИХ-ын гишvvн Р.Бурмаа тус яамны сайд болсноор ємнєх удирдлагуудынх нь алдааг дахин давтаж эхэлсэн байна. Гэтэл тэрбээр “Салбарын хувьд алдаатай шийдвэр гаргасан байна. Vvнийг би оны ємнєхєн мэдсэн. Уг ажлыг зохион байгуулсан vvрэг гvйцэтгэгчид хариуцлага тооцно.
Vvнийг Ерєнхий сайд шийднэ. Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн хувьд шийдэх асуудал. Би vvнд оролцоогvй. Би хариуцлага хvлээхгvй” хэмээн ичих ч vгvй хэлсэн аж. Хамгийн гол нь алдаатай шийдвэр гэдгээ хvлээн зєвшєєрсєн атлаа єнєєг хvртэл уг шийдвэр нь хvчин тєгєлдєр хэвээр байгаад тариаланчид ихэд бухимдаж байгаа юм.
Тэрбээр гаргасан шийдвэртээ барьц алдаж нэлээдгvй мунгинасан байна. Тодруулбал, тус холбооныхон уг асуудлаар Р.Бурмаа сайдтай уулзаж ОХУ-аас авах 20 мянган тонн улаанбуудай, гурил импортлох шийдвэрийг цуцалж єгєхийг хvссэн аж. Эдийн засгийн хямралын vед vндэсний vйлдвэрлэлээ дэмжихийг Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нь уриалж байхад салбарын сайд нь гадаадын импортын улаан буудайг оруулж ирэх зєвшєєрєл олгож байгаа нь хэн хvний анхаарлыг зvй ёсоор татах нь дамжиггvй. Угтаа бол дээрх шийдвэр нь тариаланчдын єнгєрсєн онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгvй, энэ онд тариалалт хийх боломжгvй байдалд хvргээд байгаа юм. Хамгийн гол нь тариалан эрх­­лэгчид дотоодын­­хоо хэрэгцээг хангахуйц хэмжээний улаанбуудайг тариалсан байхад ийм хэмжээний улаанбуудайг ямар зорилгоор оруулж ирж байгаа нь ихээхэн хардлага дагуулаад байгаа аж. Тиймээс тус яамыг гаргасан шийдвэрээ эргэн харж ирэх мягмар гараг гэхэд хvчингvй болгохыг тариаланчид шаардаж буй юм.
Ямартай ч ОХУ-аас ийнхvv импортлох болсон нь хэдхэн компанийн эрх ашгийг харсан шийдвэр гэж тэд vзэж буй юм билээ. Єнгєрсєн онд салбарын яам, гурил vйлдвэрлэгчид, тариаланчид хэлэлцээрийн ширээний ард сууж энэ оны гуравдугаар сарын 1-н хvртэл импортын улаан буудай оруулж ирэхгvй, хэрэв оруулж ирэхээр болбол заавал тариаланчидтай уулзаж шийдвэрлэнэ гэж тохиролцсон.
Гэтэл єнгєрсєн лхагва гарагт эхний хагас жилд улаанбуудай болон гурил импортлох эрхийг 10 компанид олгожээ. Эдгээр компани 20 мянган тонн улаанбуудай, 10 мянган тонн гурил оруулж ирэх аж.
Л.Цандэлэг: Р.Бурмаа сайдад гурван хvсэлт бvхий єргєх бичиг барьсан
Энэ талаар Монголын vр тариа эрхлэгчдийн ерєнхийлєгч Л.Цандэлэг “Хураан авсан улаанбуудайн тонн тутамд олгох 100 мянган тєгрєгийн нєхєн олговрыг єдийг хvртэл авч чадаагvй байхад улаанбуудай, гурил импортлохоор болжээ. Vvнийг нь бид эсэргvvцэж Р.Бурмаа сайдад гурван хvсэлт бvхий єргєх бичиг барьсан” гэв. Мєн тус холбооны тэргvvлэгч гишvvн Н.Норовсамбуу “Энэ жил манай тариаланчид 480 гаруй мянган тонн улаанбуудай хураан авч 340 мянган тонн улаанбуудайг гурилын vйлдвэрvvдэд зээлээр нийлvvлсэн. Импортын гурил, улаанбуудайг оруулж ирэхэд 15 сая ам.доллар зарцуулах тооцоо байгаа юм. Тvvнчлэн манай улаан буудайн чанар тааруу” гэж гурил vйлдвэрлэгчид хэлдэг . Энэ бол худлаа, ийм цуурхал тарааж байгаад гурил vйлдвэрлэгчид импортын улаан буудай оруулж ирэх лобби хийж байна.Иймд шийдвэрээ эргэн харахыг хvсч байна” гэв Юутай ч Р.Бурмаа сайд тариаланчидтай зєвшилцєх нь бvv хэл гаргасан тушаал шийдвэрийг нь хvчингvй болгож дураараа аашиласан нь энэ аж.
Тиймээс л хэн нэгний гар хєлийн vзvv­рээр хєд­­­лєх болсон яамны дарганцаруудын энэхvv vйлдэлд дур­­гvйцэж байгаагаа тариаланчид илэрхийлж тєрийн бодлого, яамны бодлого vргэлжлэх ёстой хэмээн хэлж байсан юм.
Хамгийн гол нь єнгєрсєн жил тариалангын зєв бодлого явуулсны дvнд 350 мянган тонн улаанбуудай хураан авсан байхад ийм хэмжээний улаанбуудай импортлох гэж байгаа нь хэн нэгний ашиг сонирхол нуугдаж байна гэдгийг хэлэх нь зvйтэй байх.
Єнгєрсєн жилээс эхлэн “давхар дээлээ” тайл хэмээн хашгирч байсан Р.Бурмаа сайд єєрєє давхар дээл нємрєнгvvтээ гурил vйлдвэрлэгчдийн лоббид автаж байна хэмээн тариланчид ч хэлж байсныг онцлох нь зvйн хэрэг байх. Юутай ч импортын хэрэглээг багасгах, vндэсний vйлдвэрvvдээ дэмжих Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажиллаж байгаа Р.Бурмаа сайдын энэхvv будлиу занг юу гэж ойлгох уу. Уг нь Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж бизнесийнхэнтэй уулзах бvрдээ vндэсний vйл­­двэр­­лэлээ дэм­­­­жихээ илэрхийлдэг.
Тийм­­дээ ч єнгєрсєн хугацаанд Засгийн газар vндэсний vйлдвэрлэлээ дэмжихээр багагvй тєсєл хєтєлбєр хэрэгжvvлж байгаа. Гэтэл улс орны эдийн засагт чухал, стратегийн гэгддэг хєдєє аж ахуйн салбарыг удирдаж яваа сайд нь vндэсний vйлдвэрлэлээ vл тоож буйд тариаланчид бухимдалтай байна.
Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

n.g.l:
бурмаа гуай угаасаа сайд биш гэрийн авгай байхаар хүн шдээ. ардчилсан нам боловсон хүчин муу байна. чадваргүй хүмүүс засаг төрд орохоор улс оронд гай л тарих юм байна даа. . улс орноо бодсон бол арай л өөр шийдвэр гаргах байсан биш үү. дандаа хар амиа бодох юм. баяр сайд байхдаа монголчуудыг гаднаас буудай авахыг хятадаас төмс авахыг болиулсан. нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь нурааж байх юм даа. тариа тарина гэдэг хэцүү шдээ. тариаланчдадаа урам өгмөөр юм. залхаачихвал яанаа.
2015-01-18
зочин:
одооноос гурилаа сайн неецлехгуй бол ийм тэнэг сайдтай салбар унах нь тодорхой боллоо
2015-01-17
зовиногч:
иймэрхүү арчаагүй улсаар саарал ордон бузарлагдсан, давхар дээл гээд новшроод байсан биз дээ. бас баахан халаа солио хийгээ биз. малчин тариаланчид азгүй улс юм даа ийм авгайн гарт орох гэж
2015-01-15
emgen :
gials amjuulah gej dee. udalgui husagdaj magad gem aihgui yu. er ni uuriinhee bisenessiig hiih gej deesh ulairdag baina. barag ih hurliin gishuunee butcaah shahaa biz dee. saidiin suudal ni tavan tugrignii unatctai baisan baih ni.
2015-01-15
zochin:
burmaagiin zov.ataarhagchid ichih nuurgui uchraas duraaraa eldeveer helj jirgej baih ymdaa.heleed baival dahiad zovshoorol ogchih.zah zeeliin niigemd yasan ulsaas tataas avch hanadaggui tarialan ch malchid baidgiin.mah guril unetei baina.hymdarsan bol demjmeer baina.unetei ym chini ali n ch yadgiin
2015-01-15
иргэн:
тариа тарьдаг нөхдүүдийн хүчээр гурилын үйлдвэрт өндөр үнээр буудаагаа шахдаг. тэгэхээр өндөр үнэтэй гурил гарна. тэр өндөр үнэтэй гурилыг нь иргэн бид мөн шахаанд орж авч идэж байх ёстой юу. та нарыг үндэсний үйлдвэрлэгчээ дэмжие гээд улс нь дэмждэг юм бол та нарын шахааны өндөр үнэтэй гурилыг бид та нарыг дэмжих гэдэг үүднээс бас хүчээр шахуулж худалдаж авч байх ёстой болох нь ээ. болиоч ээ. ард түмнээ бас бодооч ээ. ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд ард иргэддээ үнэтэй гурил шахаад байж болохгүй шүү дээ. ийм лоббинд орсон ерөнхийлөгч болон зг гэж байх ч гэж...
2015-01-15
дан дээлт :
намын жагсаалт гэдэг юмаар ийм авгай нар орж ирж байгаа юм аа. ард түмэн бол ийм мэдрэлийг хэзээ ч сонгохгүй байсан. болгарт төгссөн булцгар хүүхэн манай монелд ажиллаж байхдаа ардчилал энэ тэр гээд гүйж эхэлсэн. бас нэг нүд сэтгэл хоёр нь тогтож ядсан нөхөр байсан юм. ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо
2015-01-15
hgxny :
энэ уг нь зүгээр юм шиг байсан, улс төрчийн хувьд ингээд дуусав аа. ум ма ни бад ми хум
2015-01-15
тэнэг:
ийм хүмүүс л хождог хорвоо болоо юу даа, санаа зовох, ичих нүүр алгаа, дараагийн удаа хэн бэ хэн ч биш, тэнэг авгай
2015-01-15
ичмээр:
энэ авгайд ичих нүүр байна уу, засгаа унагааж гарч ирчихээд хйиж байгаа юмыг нь, зориг гаргаад давхар дээлээ тайлаач
2015-01-15
түй май:
үзлийн хар авгайг зайлуулаач засаг унагаасан хэн ч тоож шаахааргүй илжирсэн өмхий авгай
2015-01-15
irgen:
ene avgai davhar deel geed l bult bult userch tarhi ugaaj populizm hiigeed baisan zugeer l alban tu*liin heneeten baisan baina lee sh dee. er ni ene said, ded said toriin nariin bolj baigaa nohduud bugd idej uuj buduurch avaya l gesen bodoltoi baih yum. uls ornoo ard tumnee gesen setgeltei medleg mergejildee chadvartai hun negeehen beer ch alga.
2015-01-15
deeremchid:
tarailanhcid geed baigaa uvchtei yumnuud zugeer l deeremchid ch dee, ulsaas xeden terbumaar tonoj hulgaildag garaad. gatsuurtiin chinbat, tsanadeleg, perelnei, eba nar bugd l adil deeremhcid. tejeeliin tariagaa ulsad undur uneer shahdag biznis ni zogsood odoo guriliin uildveruuded teriigaa hucheer shahah sanaatai yumnuud. chaavaas daa. tegeed mal idehgui budaagaa delhiid baihgui uneer zaaval av gej tulgana, zailuul, ard tumniig demduu doromjilj tonoj deeremdehee bolij uz. yaahaaraai ta nariin muu, une undur guriliig ard tumen ideh yostoi yum. import ni chanar sain, hyamd baihad ard tumen zaaval iluu ih mungu tulj avah yostoi yu? biznisee hiij chadahgui bol bolioch, zaraad l uur yum hiigeech. deeremdej tonohoo bolioch.
2015-01-15
зочин:
оросын эдийн засгийн хямралын үеэр экспортын улаан буудайгыхаа татварыг нэлээн хэмжээгээр нэмсэн гэсэн.. ийм татвартай, тээврийн зардалтай буудай монголд орж ирээд өрсөлдөх чадвар байдаг л юм байх даа.. эсхүл үндсэн өөрийнх нь үнэ тийм бага байдаг хэрэг үү..
2015-01-15
манан:
монголчууд бурам амтлах биш чулуу хазах нь энэ дээ!!!
2015-01-15
kkkk:
medrel muutai avgai.
2015-01-15