Конгрессын ордон руу халдахыг завджээ
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/
Конгрессын ордонд халдлага үйлдэхийг завдсан этгээдийг
саатуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Баригдсан залууг Кристофер Корнелл гэдэг
бөгөөд тэрбээр 20 настай аж. Корнелл
мэдүүлгийнхээ үеэр Засгийн газрын ажилтныг хороохоор төлөвлөж, халдлага үйлдэхээр
санаархаж байснаа хэлжээ. Тэрбээр “Иракийн
хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагааг дэмждэг.
Тэднийг гэмт этгээд мэт ярих нь надад таалагдахгүй байна” гэсэн байна. Кристофер Корнелл лхагва гаригт Охайо дахь
галт зэвсгийн дэлгүүрээс М-15 хагас
автомат бууг 600 сумын хамт
худалдан авсныхаа дараа баривчлагдсан байна. Холбооны мөрдөх товчоо Корнеллийг
өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн мөрдөх болжээ. Цагдаагийнхан залуугийн
гэрийг битүүмжилж, гэр бүлийнхнийг нь орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ