Гэмт хэрэг өсчээ

img

Улсын хэмжээнд 2014 онд 27318 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1956 хэрэг буюу 7.7 хувиар өссөн байна. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1433, бусдын бие махбодид гэмтэл учруулах 568, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 192 удаа үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн нь голлон нөлөөлжээ.

б

Гэмт хэргийн улмаас 11281 хүн гэмтэж, 1078 хүн нас барсан байна. Өмнөх оныхоос гэмтсэн хүний тоо 1484 буюу 15.1 хувь, нас барсан хүний тоо 129 буюу 13.6 хувиар нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgel:
ard tumnii amijirgaa deeshlehgui bol gemt hereg ussuur baih bolnoo
2015-01-15