“Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав

img


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын “Кореа смарт карт” компаний захирал Даесунг Чой тэргүүтэй төлөөлөгчид, “Дата Карт консорциум” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх  “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд уг компаниас ирэх 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх нийтийн тээврийг шинэчлэх төсөл ямар шатандаа явж байгаа, төслийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашдын төлөвлөгөө, системийн бүтцийн талаар танилцууллаа. Тус төсөл нь Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслөөс бүрдэх бөгөөд бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Уг төсөлд Монголын талаас Тор групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Кореа смарт карт, Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж  “Дата Карт консорциум” - ыг байгуулж “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр нийслэлиийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ жил замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тэр тусмаа Орос Монгол хоёр улсын хооронд визгүй зорчих болсонтой холбогдуулан Улаанбаатар хотод Оросын жуулчид ихээр ирнэ. Тиймээс нийтийн тээвэрт цахим систем нэвтрүүлж, шаардлага хангасан автобусаар иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлж өгөхгүй бол хүн бүр хувьдаа машин унаад байвал замын ачаалал дийлдэхгүй” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бид чадна л даа:
өөрсдийн залуучуудаар хийлгэмээр байгаа юм. энэ төслийг танай компаний мэргэжилтэн удирд. харин гүйцэтгэх ажлыг програмыг монгол залуучууд бичнэ шүү гэсэн шаардлага тавих хэрэгтэй юм. тэгвэл дараа системээ сайжруулах, засахад хүний гар харахгүй шүү дээ.
2015-01-15
unench:
zub yum hiij bna shuu.er ni yum hiigeed l bgaa shuu.amjilt.
2015-01-15
ub smile :
ene chin l bolj bn shu de hogjil osch bn
2015-01-15