Италийн Ерөнхийлөгч огцорлоо

img

Италийн Ерөнхийлөгч Жоржо Наполитано өнөөдөр албан ёсоор огцорч буйгаа мэдэгджээ. Тэрбээр өчигдөр огцрох өргөдлөө Ерөнхий сайд Маттео Ренци, Үндэсний парламентын хоёр танхимын тэргүүн Лауре Болдрини, Пьетро Грассо нарт өгсөн байна. Ерөнхийлөгч өнгөрсөн сүүлээр Италийн Европын зөвлөлийг даргалах хагас жилийн хугацаагаа дуусгангуут огцорно хэмээсэн билээ. Түүнийг албан ёсоор огцорсны дараа Сенатын дарга Пьетро Грассо дараагийн төрийн тэргүүн тодрох хүртэл улсаа удирдахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Наполитано Ерөнхийлөгчөөс огцроод бүх насаараа сенатор болох гэнэ. Тэрбээр хоёр дараалан сонгогдсон анхны Ерөнхийлөгч бөгөөд өдгөө 89 настай аж. Италийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдаанаар долоон жилийн хугацаатайгаар сонгодог байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ