С.Ганбаатарын шаардлагыг хүлээн авчээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, хүүхдийн болон одонтой эхчүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг танахгүй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Өмнө нь энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хэрэв дээрх мөнгийг танах шийдвэр гаргавал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хүртэл арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдэж, иргэдээс санал авсан ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны шугмаар Архангай, Баянхонгор аймагт ажиллах үеэр түүнд иргэд хүүхдийн болон одонтой эхчүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг танахгүй байхад анхаарч ажиллахыг хүссэн аж. Тиймээс тэрбээр өнгөрөгч өдрүүдэд дээрх аймгуудад болон Дархан-Уул аймагт тэтгэмж танах асуудлаар санал
асуулга өрнүүлсэн байна. Одоогоор Дархан-Уул аймагт санал асуулга үргэлжилж байгаа ба Дарханчуудын дийлэнх нь хүүхдийн болон одонтой ээжүүдийн мөнгө, жирэмсэн
эхчүүдийн тэтгэмжийг хасахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Ямартай ч, С.Ганбаатар гишүүнээр дамжуулсан ард түмний эсэргүүцэл үр дүнд хүрч, Ардчилсан намын бүлгийнхэн Ерөнхий сайдынхаа саналыг хэрэгсэхгүй болгосон бололтой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ