Н.Жанцанноров тоглолт тайлбарлана
Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр Улсын филармонийн концертийн танхимд болно. Энэ үдэш Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал “Адажио” Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг дан хөгжмийн бүтээл эгшиглэх юм байна. Сонирхуулахад “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан хүргэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ