Гишүүдийн ирц бүрдэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэх товчтой ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээгдэж байна. Энэ хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Уг хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын даргад өргөн барьсан ч эргүүлэн татаж, зохих өөрчлөлтийг хийсэн байна. Ингээд өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж байгаа юм.
р
Хуулийн төсөлд улсын нийт өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулах заалтыг тусгаад буй. Тодруулбал, улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ