139 оронтой гадаад худалдаа хийжээ
Манай улс 2014 онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5774.6 сая ам.доллар, импорт 5236.6 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 384.3 сая ам.доллар буюу 3.6 хувь, экспортын хэмжээ 1505.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ. Харин импортын хэмжээ 1121.2 сая ам.доллар буюу 17.6 хувиар буурсан байна.
б
Гадаад худалдааны тэнцэл 2013 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2014 онд 537.9 сая ам.долларын ашигтай гарчээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ