Хууль бус ангийн эд, эрхтэн хил нэвтрүүлэхийг завжээ
Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар-Замын үүдийн 276-р галт тэрэгний 25-р вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
ө
"Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна" гэж албан эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байгаа аж.
б
Иргэдийг хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ