Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 40 гишүүн буюу 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Тэрбээр 2014 оны төгсгөлийн дүнгээр өр ДНБ 55 байсан бол 2015 оны урьдчилсан тооцоогоор 58.3 хувьд хүрэх тооцоого хийгээд буй аж. Тиймээс өрийг ДНБ-ий 40 хувьд хүргэх шаардлага байгааг танилцуулав. Харин Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хийж,, гишүүдийн саналыг танилцуулсан юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь тус хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ. Гэхдээ байнгын хорооны гишүүд ямар ч тооцоогүй, жил бүр буурахаар тооцож байгаа нь буруу. Тиймээс 60 хувьд хүргэх нь зүйтэйгээс гадна хууль бусаар өр нэмсэн албан тушаалтнуудыг огцруулах болон хариуцлага тооцох ёстой хэмээн үзжээ.
а
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ