Зээл аваагүй байхад өр яагаад нэмэгдээд байна вэ

img

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна.

ө

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өрийг буруу мэдээлснээс 4 их наяд төгрөгийн зөрүү гарсан байна. УИХ-ыг хуурамч мэдээллээр хангаж байсан байна. Үүнтэй холбоотой хүндрэл үүссэн. Үүнийг хянах газрууд юу хийж байсан юм. Засгийн газар яагаад хуурамч мэдээллээр хангаж байсан юм бэ?

1

1

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Би тийм мэдээлэл өгөөгүй учраас хариулж чадахгүй байна.

1

УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ: Аль ч өнцгөөс нь ямар ч тоо хэлсэн гарч байгаа үр дүн нь чухал. Нэг хүнд 5 сая 889 мянган төгрөгийн өр ногдож байна. Энэ муу үр дүн үү, сайн үр дүн үү. Хоёр сарын дотор 50 гараад цаашлаад 60-аар тогтохгүй байдалд хүрэх нь. Сангийн сайдыг томилогдтол бодит нөхцөл байдал ямар байгааг гаргахыг хүссэн. Одоо болтол гаргаагүй. Хоёр нам хамтрахдаа өрийн таазыг нэмэхгүй гэсэн. Аль түвшинд өрийн хэмжээ нэмэгдсэнийг тодорхой гарга. Хариуцлагыг хаана ярих вэ? 40 хувьд хүрнэ гээд төсвийн хуулийг баталсан. 40 хувиас нэмэхгүй гэж намууд гэрээ байгуулсан. Төсвийн байнгын хорооны дарга Даваасүрэн хариуцах юм уу, эсвэл Засгийн газар хариуцлага хүлээх үү? Тэр үед ажиллаж байсан хүмүүс Сангийн яаманд ажиллаж байгаа. Хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

1

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг хоёр хувьд барих ёстой. Төсвийн алдагдлыг 5 хувьд барина гэвэл хямрал цааш үргэлжилж, эдийн засгийн уналт 2016 он руу явна гэсэн үг. Алдаагаа цааш үргэлжлүүлэх шаардлага байна уу? Төсөв дээрээ зардлаа нэмье. Бүгдээрээ л олон нийтэд сайхан харагдахыг хүсч байна. Засгийн газар төсвийн алдагдлаа нэмье гэж оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Эсвэл гоё зүйл ярьж улсыг хорлох гээд байгаа юм уу? Төрийг хуурч ирсэн Аудитын газрыг яах юм бэ? 58.3 хувь болсон юм бол өрийг нэмэхгүй гэсэн баталгаагаа гаргаж өг. Нэг дор байр сууриа 4 удаа өөрчилж болохгүй биз дээ. Үүнийг заавал хүчиндэж оруулж ирэх ямар шаардлага байгаа юм бэ?

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бид яг энэ асуудлаа, энэ бүрэлдэхүүнээр явдаг энэ процесс хэд дэхээ явж байна. Дараагийн асуудалдаа ормоор байна. Сэдэв нь үнэхээр гоё. Бид их өр тавих гэж байна, өр тавьж болохгүй гэдэг хүний чихэнд гоё сонсогддог. Засгийн газрын эхний хүсэл бол өрийн хязгаарыг 70 хувь болгож өгөөч. Бид хамтарч байна. гарааны шугамаас эхэллээ шүү гэдгээ тогтоож авах хэрэгтэй. 60, 70 хүртэл үйл ажиллагаа явуулж байж буцаж 40 руу оруулна. ОУВС, ДБ-ны тусламж авч явлаа өнөөдрийн хязгаар хөндөгдөхгүй гэх баталгаа байхгүй. Шаардлага гарсан тохиолдолд Засгийн газар оруулж ирэхээс өөр арга байхгүй.

1

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: МАН анхнаасаа өрийг хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан. Өмнө авсан зээлээрээ ард түмэнд сайн сайхан зүйл хийв гэдэг нь тодорхойгүй үед гаднаас зээл авах нь буруу гэсэн байр суурийг одоо ч барьж байгаа. Өнөөдрийн хуулинд  өрийн хэмжээг 40 хувь гэсэн байдаг. Өмнөх Засгийн газар 58.3 хувьд хүргэжээ. Одоогийн түвшинг хүлээн зөвшөөрөөд цаашид нэмж зээл авахгүй гэдэг зорилгоор хэлэлцэхийг дэмжиж байгаа. Манайх 58.3 хувийг л хүлээн зөвшөөрнө. Өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй болгооч. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх үү?

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бид өнөөдрөөр амьдарч болохгүй. Маргааш нартай байхын төлөө Засгийн газар, УИХ хамтарч таарна. Энэ нэг нам, Засгийн газрын асуудал биш. Улс үндэстний асуудал. Өнөөдөр тогтоох хэмжээтэй тантай санал нэг байна.

Засгийн газар бонд босгохгүй. Нэн хөнгөлөлттэй 10-30 жилийн хугацаатай зээл авах асуудлыг УИХ-д оруулж ирнэ. Үүнийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэхгүй. Ингэж үйл ажиллагаа явуулахад аль нэг намын байр суурь хэрэггүй. Засгийн газар маргаашийн тухай бодно.

1

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Унтаж босоод өглөө ажилдаа ирэхээр өрийн тааз нэмэгдчихсэн байх. Яагаад нэмэгдэв гэхээр валютын ханш өсөхөөр нэмэгддэг. Шинээр авахгүй байхаар л өрийн тааз нь нэмэгддэгт хариу өгөөч. УИХ-ын гишүүд мөнхийн түгшүүртэй явдаг. Одоо зүрх хаагдах хэмжээнд хүрээд байна. Энэ онд хэдэн доллар гадагшлах вэ, хэдэн доллар орж ирэх вэ? Төсвийг нохойн амаар нийлүүлж байгаад баталчих юм шиг байна. Дотор нь сууж байгаа хүний үүднээс сэтгэл зовоод байна. Өр зээл эдийн засгийн ерөнхий байдалд яаж нөлөөлөх вэ?

Ард түмнээс уучлалт гуйх зүйл дээрээ зоригтой гуйх хэрэгтэй. Ирэх он жилүүдэд юу болох вэ? 2015, 2016, 2017 онд юу болох бол гэдгээс айж байна. УИХ алдаагаа хүлээн зөвшөөрч, хэн алдав гэдгээ ярих хэрэгтэй.

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Манай гишүүд нэг юмаа яриад өдөр хоногийг өнгөрөөгөөд байна. Асуудлаа шийдье л дээ. Гаднаас аваад тэрэндээ менежмент хийгээд асуудлаа шийдье. Зөв зээлээ аваад зөв зүйлдээ зарцуулаад авсан зээлээ багасгая гэдгийг гишүүд ойлгоод Засгийн газрыг ажиллах бололцоогоор хангаад өгөөч.

1

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнөх хууль 40 хувь байсан. Одоо 60 хувь болгоно гэнэ. Хуулийн алдаа засахын тулд засвар оруулаад байна уу? Өрийн тааз он онд буурах юм байна. Үүнийг юуг үндэслэж буурна гэж тооцоолж байна вэ?

1

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Хууль засах гэж байгаа ойлголт биш. Хуулинд нийцүүлэх гэж байгаа ойлголт. Өр маань 58.3 хувьд хүрсэн. Одоо хуулийн төсөл 60 гэж орж ирж байгаа. Гаднаас зээл авах ямар ч боломж орон зай байхгүй. Хуулиндаа нийцүүлэх гээд тав таван хувиар бууруулах гээд байгаа юм. Өрийн таазыг нэмж байна гэж ярьж байгаагаа болиоч ээ. Бодит байдлаас цааш үргэлжлүүлж залруулах ажил хийх гэж байна.

1

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өмнөх засгийн газар үнэнд гүйцэгдэж байна гэж ойлголоо. Өрийн хэмжээ 58.3 хувь хүрсэн юм байна. Өмнөх Засгийн газар 49 байх юмыг 58.3 хувь болгочихоод 39 хувь гэж мэдэгдээд байсан юм байна. Ч.Улаан 39.8 хувь гээд яриад сууж байсан. Өрийн хэмжээг тийм гэж ойлгож байна. Та өөрөө ЗГХЭГ-ын дарга байсан. Тэр Засгийн газар Өрийн хуулийг зөрчжээ. Одоо уучлалт гуйчихаач. Тэгээд цаашаа явъя. Уучлалт гуйх сэтгэлийн тэнхээ байна уу? Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох цаг болжээ. Таван жилийн хорих ялтай шүү.

р

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бие биенээ давтсан юм шиг энэ үгийг олон сонсч байна. Тань шиг хашир туршлагатай парламентч 19, 6 дугаар зүйл хоёрын ялгааг та маш сайн ойлгож байгаа. Өрийн тааз хэтэрсэн гэхээр засуулахгүй гэх юм. Засах шийдвэрийг гаргаж өгөхгүй байна. Би уучлалт гуйж болно. Та 60 хувийг дэмжээд өг. Тэрний дараа би уучлалт гуйя.

1

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

1

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард дорж:
хэн монголыг ерд унагасан юм бэ хариуцлагыг уучлалаар солих болж байна уу?
2015-01-18
та нар мэднэ:
зээл аваагүй байхад өр өсөөд байгаа бол гишүүд ноотой байгаа л гэсэн үг ялангуяа энд үг хэлсэн гишүүд
2015-01-17
улстөр:
ард түмнээ боддог сайн хүмүүс болох гэж бусдыгаа доош нь хийж өөрөө коко авдаг арга чинэ хоцрогдсон арга шүү дээ нямдоржоо өөр аргад суралц
2015-01-17
өөөөөөөө:
ардчилсан намынханы өнгөрсөн 2 жил идээд нуусан булхай нь гараад байна даа.
2015-01-16
zochin:
ter avah zeelee er ni yund zartsuulah gd bgain ene todorhoigui neg asuult baihiin
2015-01-15
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир, мажестик, азхур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-01-15
зочин:
энэ өрний ихэнхийг 76 гишүүн өөрсдөө авдаг ашигоөлөг юм байнй лээ тийм болохоор өөрснөө төлөөрэй
2015-01-15
нямдорж :
та одоо юмыг зөв талаас нь болгох талаас ярьж, харж сурсан баймаар юм. яагаад дандаа хошин шогийн дүр үзүүлээд продакшинуудын сэдвийг нь гаргаад сууж байдаг юм бэ? өөрөө баатар өрөөл бусад нь тэнэг юм шиг юм . . . . наана чинь зөндөө чадалтай болвсрол мэдлэгтэй улс төрчид байгаа шүү дээ хөөөөөөөө
2015-01-15