И Бёнг Хён: Мөрөөдөж байж л түүнийгээ биелүүлдэг

img

“Амьдралын ээдрээ” киногоороо олны танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хёны “everythinglbh.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд жүжигчин Арнольд Шварценеггерийн гол дүрийг бүтээсэн “Terminator 5 кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл ирэх долоодугаар сарын 1-нд нээлтээ хийх билээ.

.

-Таныг сүүлийн үед холливуудын киноноос байнга харах боллоо?

-Холливуудын найруулагчид Солонгос залууд боломж олгосонд баяртай байна. Тэдний итгэлийг алдахгүйн тулд байдгаараа л хичээж явна.

1

-Өнгөрсөн жил Брюс Уиллисийн гол дүрийг бүтээсэн “Red кинонд тоглосон байх аа?

-Тиймээ. Кино багийнхны хувьд арвин туршлагатай, хамтран ажиллахад таатай байсан. Зохиол нь таалагдсан учир би тоглохыг зөвшөөрсөн.

1

-“Red кинонд Брюс Уиллистэй, “Terminator 5 кинонд Арнольд Шварценеггертэй хамт тоглосон. Мөн холливуудын үзэсгэлэнт бүсгүй Катрин Зета Жонестой хамтдаа “ELLE” сэтгүүлийг чимснийг санаж байна. Энэ алдартнуудтай хамтран ажиллах ямар байв. Та тэдэнтэй хувийн яриа өрнүүлж байсан уу?

-Би холливуудад шинэ нэгэн байж магадгүй. Гэхдээ би аймхай, зориггүй нэгэн биш. Би хэн нэгэн алдартай хүнийг сүүдэр мэт дагахыг хүсэхгүй байна. Таны асуултад хариулахад, Брюс Уиллис, Арнольд Шварценеггер, Катрин Зета Жонес нар гайхалтай уран бүтээлчид. Тэдний тоглосон кинонуудыг үзэх дуртай. Ахлах сургуулийн хүү байхдаа л Шварценеггер хүндэлж, биширдэг байлаа. Надад гайхалтай боломж олдож, энэ эрхмүүдтэй хамтран ажилласан минь нэр төрийн хэрэг. Хувийн яриа гэхээсээ илүү ирээдүйд бүтээгдэх уран бүтээлийн тухай их ярилцдаг байсан.

1

-Та холливуудад орох төлөвлөгөөтэй байна уу?

-Жүжигчин бүхэн амжилтад хүрэхийг мөрөөддөг. Би ч гэсэн Өмнөд Солонгос, Ази гэлтгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болохыг хүсч байна. Хүн мөрөөдөж байж л мөрөөдлөө биелүүлдэг.

1

-Terminator 5-д тоглолоо. Энэ кинонд тоглосноороо холливуудад данстай уран бүтээлч болж чадсан болов уу?

-Сайн хэлж мэдэхгүй. Уран бүтээлийн санал хэр олон авахаас л шалтгаалах байх. Миний карьер хэр өндөр байгаа нь киноны саналаас шууд хамааралтай.

1

-Жилд хэдэн кинонд тоглодог вэ?

-4-5 кинонд тоглодог.

1

-Таны нэр алдар ганцхан улсаар хэмжигдэхгүй. Хятад, Япон, Энэтхэг, Польш зэрэг улсад фенүүд чинь их байдаг. Улс дамнасан фэнтэй болоход юу нөлөөлөв?

-Үнэнч зан. Би жүжигчин болоод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Би энэ хугацаанд бизнесийн салбарт урвасангүй, цомог гаргаж аялан тоглолтоо хийсэнгүй. Би урлагт жүжигчнээр орж ирсэн. Өнөөдрийг хүртэл жүжигчин хэвээрээ л байна. Олон салбарт зэрэг амжилт олохыг хичээгээгүй зөвхөн нэг салбарт анхаарлаа хандуулсан нь амжилтын минь үндсэн байх.

1

-Та бусдыг татах чадвартай бололтой. Та улстөрч байсан бол Ерөнхийлөгч болох байсан байх?

-Бусдыг татахын тулд би хиймэл дүр эсгэдэггүй. Тийм байдал надад зохихгүй гэдгийг сайн мэдэж байна. Азаар би одоо байгаагаараа хүмүүст таалагддаг. Энэ миний давуу тал ч байж магадгүй. Гэхдээ би үргэлж инээмсэглэж явдаггүй.

1

-Ихэнх жүжигчин хоббигоо мэргэжил болгосон гэдэг. Та бас тэдний нэг үү?

-Ямар ч эргэлзээгүй “тийм” гэж хариулмаар байна. Жүжигчин бол миний мөрөөдлийн ажил.

1

-Та өнгөрсөн онд гоонь амьдралдаа баяртай гэж хэлсэн. Таны эхнэрийг жүжигчин гэж сонссон?

-Тиймээ. Жүжигчин. Эхнэр минь өдөр бүр аз жаргал бэлэглэж, намайг урмаар тэтгэдэг. Чамдаа хайртай шүү.

1

-Хэзээ хүүхэдтэй болох вэ?

-Төлөвлөөд л байна. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг л өдөр баяртай мэдээгээ фэнүүддээ дуулгах болно.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dondog:
mani 2g hoinoos in harval tostei gediin....kkk..aztai asia
2015-01-15
зочин:
үнэнч зан...оновчтой хэлжээ
2015-01-15