Дугаартайгаа шилжих үйлчилгээ хэрэгжихгүй гэв
Өнөөдөр Төрийн ордноо хуралдсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2015” нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр үүрэн телефоны дөрвөн оператор компанийн хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй дугаартайгаа нөгөө үүрийн телефонд шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай асуудлыг ярив. Энэ үеэр албаны эх сурвалж “Одоогийн байдлаар хэрэглэгч дугаартайгаа шилжих үйлчилгээний анхан шатны зураглал схем гарсан боловч энэ онд багтан шилжих боломжгүй байгаа. Хэдийгээр сонсоход энгийн үйлчилгээ мэт боловч компани хооронд шилжих нь технологийн хувьд их нарийн ажиллагаатай” гэв.
Дэлхий нийтийн жишгээс харахад багадаа 2-3 жил, дээд тал нь найман жилийн дараа хэрэглэгч дугаартайгаа шилжих боломж бүрдэж байжээ. Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефон оператор компаниудын хамтран хийсэн судалгаагаар энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн улс орнуудын хувьд нийт хэрэглэгчийн 7-15 хувь нь нэг оператороос нөгөө рүү шилждэг гэсэн тоон судалгаа байдаг байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ