Бэлчээрээр хил давсан малыг буцаан гаргажээ
Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 1-ний өдөр ОХУ-ын талаас 104 толгой сарлаг бэлчээрээр улсын хил давсан байсныг хилчид илрүүлжээ. Хилчид тэдгээр сарлагийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугмааар ОХУ-ын талд мэдэгдсэн байна.
Мөн тус өдөр Дорнод аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас бэлчээрээр найман толгой үхэр улсын хил даван орж ирснийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугмаар ОХУ-ын талд мэдэгджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ