“Аnnual meeting -2015” уулзалт болно

img

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/-ээс бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулан шинэ мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, гадны орны туршлагыг сонсгох, хэлэлцүүлэх зорилгоор энэ сарын 16-нд буюу маргааш “Аnnual meeting -2015”-ыг  зохион байгуулахаар болжээ. Уулзалт Татварын ерөнхий газрын хурлын танхимд болох аж.  Уулзалтаар эдийн засаг, хөрөнгийн зах зээл, нягтлан бодох бүртгэл, аудитын тулгамдсан асуудлаар эдийн засагчид, холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Уулзалтад Сангийн дэд сайд асан, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал 

 Ч.Ганхуяг, Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар, ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын захирал С.Энхзаяа нараас гадна Солонгос, Сингапур улсын мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ