Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

img

Ховд аймгийн төвийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр хаалаа. Учир нь хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрс ихссэн гэнэ. Цэцэрлэгийн үйл ажиллагаа 10 хоногийн дараа хэвийн үргэлжилнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 Дашрамд дуулгахад, тус аймгийн эмнэлэг ачааллаа даахаа больсон байна. Ховд аймгийн эмнэлэг 40 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 140-150 хүүхдийг хүлээн аваад байгаа гэнэ. Иймээс томчуудад үйлчлэх кзориулалттай тасгийг ч хүүхдийн эмнэлэг болгон ашиглаж байгаа аж. 

Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ