Өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 79.3 хувийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

a

Тус хуулийн төсөлд өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэнэ. Ингэхдээ ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувийг үе шаттай бууруулахаар өөрчлөлт оруулж буй. Тодруулбал, 2015 онд 60, 2016 онд 55, 2017 онд 50 гэх мэтээр буурсаар 2018 онд 40 хувьд барихаар өөрчлөн оруулж иржээ.

a

Ингээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 51 дэмжснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо энэ асуудлыг дахин хэлэлцээд УИХ-д оруулж ирэх юм. Мөн энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдах тул УИХ-ын дарга энэ өдрийн хуралдааныг завсарлууллаа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

луйвар:
ийм луйварчдад буу итгэ
2015-01-18