Өрийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ дахь байнгын хороод болон нэгдсэн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэж буй. Өчигдрийн чуулганы хуралдаанаар уг төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тэгвэл яг одоо Төсвийн байнгын хороо хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлээд Төсвийн байнгын хороо дахин хуралдаж, эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулах юм байна.
а
Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд улсын нийт өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулах заалтыг тусгаад буй. Тодруулбал, улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасныг УИХ дэмжих эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ