Бельгид онц байдал зарлав

img

Бельгийн зүүн хэсэгт цагдаагийн газраас явуулсан гэнэтийн ажиллагааны үеэр хоёр алан хядагчийг устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Гэнэтийн ажиллагааны үеэр нэг алан хядагч зугтсан ч удалгүй баригдсан” гэж цагдаагийн дарга Тирти Уертс мэдэгджээ.  Тэрбээр “Гэмт этгээдүүд Бельгид халдлага үйлдэхийг санаархаж байсныг мөрдлөгийн явцад илрүүлсэн” гэж хэлжээ.  Гэмт этгээдүүдийн байршлыг илрүүлж, бүслэх үед тэд цагдаа нар руу гал нээжээ. Харилцан буудалцааны үеэр нэг цагдаагийн ажилтан шархтсан байна.

аө

Парист болсон халдлагын дараа Бельги аюулгүй байдлаа өндөржүүлж, улс даяар гэмт этгээдүүдийг хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд дээрх гэмт этгээдүүдийг устгасан байна. Тэднийг Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэв. Уг ажиллагааны дараа Бельгийн хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, онц байдал зарлажээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ