Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Монгол Улсын Их Хурлын “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах талаар эм зүйн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 төлөөлөгч, бүрэлдэхүүнтэй үндэсний чуулган эхэлнэ.
ө
БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд
11:00 цагт Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтран судалгаа хийсэн талаарх хэвлэлийн бага хуралыг хийнэ. Утас: 99106727
ө
НЗДТГ-ын хурлын А танхимд
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас - 99666553
ө
Ханбүрэгдэй худалдааны төвийн 10 давхарт
13:00 цагт Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болох гэж байна.
а
Монголын Хүүхдийн ордонд
16:00 цагт Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлынтайлангийн хурал болно. Холбогдох утас: 91399149, 99872425
б
УЕПГ - ын хурлын танхимд
11.00 цагт “Саусгоби сэнд” ХХК-тай холбоотой хэргийн талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих - 94949458, 99887748
б
ЭМСЯ-д
10:30 цагт "Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо"-ноос зохион байгуулсан "Монголын эрүүл мэнд хөгжил шинэчлэл-2014" нээлттэй форумын тунхаг бичгийг ЭМСпортын сайд Г.Шийлэгдамбад гардуулан өгч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно.
б
Төрийн ордонд
12:00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр дуусч талууд гарын үсэг зурлаа. Энэ тухай хэвлэлийн бага хурал хийж хэлэлцээрийн тухай мэдээлэл өгнө. Асуух зүйл гарвал 91915340 рүү залгаарай.
б
НМХГ-ын хурлын зааланд
13:00 цагт хуурамч архи болон хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас:9907-0909
б
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “ДМ нэгдэл”ТББ-аас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “Уламжлалаа дээдлэн улсынхаа эдийн засагт тусалъя” аяныг орон даяар эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
11:30 цагт Орон нутгийн иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа тухай мэдээлнэ.
12:45 цагт "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ-аас Урт нэртэй хуулийн талаар мэдээлэл хийнэ.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ