Ялалтын баярт оролцоно
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх тавдугаар сард
Москва хотноо зохион байгуулагдах “Ялалтын баяр”-т оролцохоо албан ёсоор
мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Ялалтын баяр”-ын үеэр Өмнөд
Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путинтай уулзахаар болсон гэж “KCNA”агентлаг
уламжлав. Удирдагч АНУ, Их Британийн төрийн тэргүүдтэй уулзахаас эрс татгалзсан
байна. Ким Чен Ун өчигдөр Үндэсний армид хүчин зүтгэж байсан ахмад дайчидтай
уулзах үеэрээ Орост төрийн айлчлал хийхээ мэдэгджээ.
2002 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ир В.Путиний хүсэлтийн дагуу Орост долоон хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ