Төсвөөс 397 сая төгрөг гаргуулах шийдвэр гарчээ

img

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна. Дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “...ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай   бөгөөд  65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд  үндэслэлтэй гэж үзэж,  ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг олгохоор шийдвэрлэжээ.

р

Ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүх нийт 651 сая төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, 623 сая төгрөгийг ажилтанд, 27 сая төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэсэн байна. Ажил олгогчийн төлөх 651 сая төгрөгөөс 397 сая  төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 254 сая төгрөгийг хувийн аж ахуйн нэгж төлөх аж.

х

Уг 119 хэрэгт судалгаа хийж үзэхэд 80 нь төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 39 нь хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбоотой байна. Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбогдохоос бусад 80 байгууллагын 17 нь Засаг даргын Тамгын газар, 22 нь сургууль цэцэрлэг, 11  нь эмнэлэг, 12 нь төрийн өмчит хувьцаат компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, 23 нь Засгийн газрын агентлагийн орон нутаг дахь хэлтэс, албад зэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ