461 дүгээр ангид шалгалт хийж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өчигдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж буй аж.
б
Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилготой байна.
б
"Өнгөрсөн 2014 онд ХЭҮК нийт 710 гомдол хүлээн авснаас 330 буюу 46.5 хувийг ШШГЕГ-ын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байгаа. Гэтэл эдгээрийн 261 буюу 80 орчим хувь нь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн" гэж албаны эх сурвалж мэдээлэв.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ