Хэт даврагчдын 1900 хаягийг устгажээ

img

Францын Тагнуулын ерөнхий газар хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд хүчин зүтгэдэг 1900 орчим хүний фэйсбүүк, твиттер хаягийг устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.


Тус хаягуудад байршсан мэдээлэл, зураг зэргийг нь сайтар нягтлаж үзээд, устгасан гэж Францын ТЕГ-ын дарга Арнауд Соустиллере мэдэгджээ. Энэ хаягуудад хэт даврагчдын гарт амиа алдсан АНУ, Их Британийн иргэний зураг болон өсвөр үеийнхнийг алан хядагч болохыг уриалсан пост зэрэг мэдээлэл байжээ. Парисын халдлагын дараа дээрх ажил эрчимжсэн гэдгийг Арнауд онцолжээ.


Энэ сарын эхээр АНУ-ын удирдлагууд хэт даврагчдын олон нийтийн сүлжээг хаах ажлыг эхлүүлж, хэт даврагчдын ашигладаг нь тодорхой болсон 2500 орчим хаягийг блоколж, 298 фэйсбүүк хаягийг устгасан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ