Лин Чен Иенийг огцрохыг шаардав

img

Хонконгийн оюутан, залуусын санаачилсан шүхэрт хувьсгалд нэгдэж, Бээжингийн удирдлагуудыг сонгуулийн нээлттэй эрх олгохыг шаардаж буй Хонконгийн парламентад суудалтай “Ардчилсан” намын гишүүд захирагч Лин Чен Иенийг огцрохыг шаарджээ. Гишүүд саяхнаас хуралдаанд ирэхдээ шүхэрт хувьсгалын бэлгэдэл болсон шар өнгийн шүхэрийг барьж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм.


Шүхэрт хувьсгалд нэгдсэн  гишүүд захирагчаа ирэх сарын 15-ны дотор огцрохгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлахаас гадна, оюутнуудыг дахин жагсаалд уриалан дуудахаа анхааруулжээ. Шинэ оны өмнө цагдаагийнхан оюутнуудыг хүчээр тарааж, 500 гаруй оюутанг баривчилсан билээ.


Харин Хонконгийн Оюутны холбооны тэргүүн Алекс Чоу Шүхэрт хувьсгалыг улс төрийн тоглоом болгохоос эрс татгалзаж, дээрх гишүүдийг мэдэгдэл хийхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Бидний эхлүүлсэн ажлыг хэн нэгэн өмчлөх эсвэл улс төрийн тоглолт хийхийг эсэргүүцэж байна” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ