“Charlie Hebdo” борлуулалтаараа рекорд тогтоов

img

Парист үйл ажиллагаагаа явуулдаг Charlie Hebdo” шог сонин энэ сарын 14-нд шинэ дугаараа худалдаанд гаргасан билээ. Олны дунд хүлээлт үүсгээд байсан шинэ дугаарын нүүрэнд дахин исламын зөнч Мухаммедийн шог зураг заларсан билээ. Түүнийг “Би Чарлье байна” гэж бичсэн лоозон бариулан, уйлж буйгаар дүрсэлсэн юм. Энэхүү дугаарыг гурван сая хувь хэвлэхээр төлөвлөж байсан ч борлуулалт их байгаа учир дахин хоёр саяыг нэмэхээр болжээ.


Тус сонины захирал Жеанетте Воуга Charlie Hebdo” сонины шинэ дугаар хоёр өдрийн дотор 2.5 сая хувь зарагдсан. Борлуулалт өсч магадгүй. Үйлдвэр бэлэн байдалд байгаа. Энэ сонинг авахын тулд уншигчид урт дараалал үүсгэж, борлуулалт нь талх, пивонаас ч өндөр байна. Автобус, такси, метронд энэ сонинг барьсан хүмүүс үйлчлүүлж байна. Бид амиа алдсан сэтгүүлчдийнхээ төлөө хэт даврагчтай тулалдах болно. Тэд бидний эсрэг зэвсэг гаргаж байна. Бид үзгээ барьж тэмцэх болно” гэж хэлжээ.


Ирэх сард худалдаанд гарах сонины шинэ дугаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс”  бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн зураг залрах магадлалтай гэж Францын хэвлэлүүд таамаглаж байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайн байна. зөв тэмцэлийг ардууд нь дэмжиж байна даа
2015-01-16