Гарамгайбаатараа, одоо танай ээлж шүү

УИХ дахь МАН-ын бvлэг удтал хуралдаж, хөштөл сууцгаасны эцэст УИХ-ын гишvvдийн унааны зардалд олгодог 500 мянган төгрөгнөөс татгалзах шийдвэр гаргаснаар ганцхан жилд 150 сая төгрөг хэмнэх боломжтой болсныг МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэж, 26 гишvvнийхээ эх оронч, эрэлхэг баатарлаг чанарыг өрсөлдөгчдөдөө мэдрvvлээд авав. Монгол Улс эдийн засаг, санхvvгийн хvндрэлтэй байгаа чухам энэ цаг vед Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлэн бандгар том Лексусээ юvлж, 1.5 хөдөлгvvрийн багтаамжтай хариугvй жижигхэн “Suzuki Jimmy”-гээр хөл дvvжлэх болсон гээд УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд бvр нэг хvн шиг загнацгааж эхэллээ.
Хэдийгээр хvvхдийн тоглоом шиг хариугvй жижигхэн “Suzuki Jimmy”-дээ багтаж суух гэж Б.Бат-Эрдэнэ аварга багахан фитнесс хийгээд байгаа ч төрийн ордон гэр хоёрынхоо хооронд шатааж байгаа бензин тосныхоо мөнгийг бvгдийг өөрийнхөө халааснаас гаргах болж байгаа нь энэ цаг vед яах аргагvй эх орон ард тvмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа vнэнчээ харуулсан баатарлаг vйл явдал мөн. Өнгөрсөн даваа гарагийн “Өглөөний сонин”-ы эхний нvvрэнд “Ухаалаг хэмнэлтийг УИХ-ын гишvvдээс эхэлье” хэмээн эрхэм хууль тогтоогчдод хандсан уриалгын шинжтэй нийтлэл гарсан билээ. Бид тэрхvv нийтлэлээрээ зарим хэсэг нь гэдсээрээ тасартал бvсээ чангалсаар байхад цөөн хэсэг нь бvсээ тасартал таргалж байгаа өнөөдрийн Монголын эмгэнэлийг тэнцvvлэхийн тулд ухаалаг хэмнэлтийг УИХ-ын гишvvдээс эхлvvлэх санаачлага дэвшvvлсэн юм.
Хэдийгээр Баянхошуу, Улиастай, Хайлаастын эцсийн гэр хорооллын иргэд “Атар” талхыг хуваан авч, дотор махны жижиглэн худалдаа найман нэрийн барааны дэлгvvрийн эздийн гол орлого болсоор удаж байгаа ч УИХ-ын эрхэм гишvvдийн 26 нь ч гэсэн бензин, шатахууны зардалд сард 500 мянган төгрөг ядарсан улсынхаа төсвөөс авч байснаасаа ичиж эхэлж байгаа нь сvvлийн vед сонссон ганц гялтайх мэдээ байв. Өнөөдрөөс эхлээд УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатараас “Одоо танай ээлж шvv” хэмээн сануулж эхлэх нь тодорхой. Нөгөөх нь ч хариуд нь “Бид асуудлыг нарийвчлан судалж байгаа” хэмээн хөөрхөн цаг авахыг хичээж таарна. УИХ дахь МАН-ын бvлгийн 26 гишvvн бензин шатахууны мөнгөнөөсөө татгалзсан эх оронч шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл хийсэн. Тэдний тайлбарлснаар МАН-ын бvлэг удтал хуралдсаны эцэст эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч vзэх шаардлагатай гэж vзсэн байна. Тэгээд ч МАН-ын бvлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хvндэрч байгааг эрх баригчдад сануулж, яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар vл тоомсорлож, бодит vнэнийг нуусаар ирснийг хэлэхдээ С.Бямбацогт даргын хоолой цахиртаж байна лээ. “Задгай цагаан”-ы дураараа аашилсны балгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илvv өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгvй дараагийн алхмыг авах шаардлага vvсээд байгааг С.Бямбацогт дарга онцолсон.
Нэгэнт нvvрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хvрээнд шийдэх боломжгvй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгvй шаардлага бий болсныг тэрээр мэдэгдлээ. Тиймээс МАН-ын бvлэг эдийн засгийн хямралыг даван туулах санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатараар ахлуулан байгуулснаа ч дуулгав. Хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг шийдлийн Засгийн газрын тэргvvн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас МАН-ын бvлэг ийм шийдвэр гаргасан гэнэ.
МАН-ын эх оронч 26-ын дээрх санаачлагыг УИХ-ын 76 гишvvн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бvрдэнэ. Засгийн газар хvvхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчvvд, жирэмсэн болон хөхvvл эхчvvдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгvй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бvлэг цалин тэтгэврийг нэмэгдvvлэх, хvvхдийн мөнгө, одонтой эхчvvд, жирэмсэн болон хөхvvл эхчvvдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгvй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож байгаа аж.
МАН-ын бvлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдvvлэхгvй гэсэн байр суурийг анхнаасаа баримталжээ. Уг нь АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон гэнэ. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг 58 хувьд хvргэснээ ард тvмнээсээ нуусан. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг vе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ. Тvvнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөөс гадуур зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулжээ. УИХ-ын хараа хяналтаас гадуур зарцуулагдаж байгаа “Чингис”, “Самурай” бонд, vнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх, юунд ямар vр дvнтэй зарцуулсан бодит мэдээллийг ард иргэдэд хvргэх ёстой, эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дvн шинжилгээ хийж дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой гэсэн байр суурийг МАН-ын бvлэг сvvлийн хоёр жилийн турш илэрхийлж байсныг С.Бямбацогт дарга учирлав. Товчхондоо МАН-ын бvлгийнхэн “Бид бензин, шатахуунаа өөрсдийнхөө мөнгөөр хийхээр болж улсын төсвөөс 150 сая төгрөг хэмнэх шийдвэр гаргалаа. Одоо АН-ын ээлж шvv. Гарамгайбаатар дарга аа гаргасан шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ vv” гэв. АН-ынхан ч аргагvй шахаанд орлоо доо.
Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ