Гадаад хэргийн сайд санаачилга гаргажээ

img

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Монголын үндэсний олимпийн хороо, жүдо, чөлөөт бөх, бокс, хөл бөмбөг, буудлагын зэрэг спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярыг хүлээн авч уулзан спортын элчээр дамжуулан гадаад сурталчилгаагаа өргөжүүлэх, Монголдоо зохион байгуулдаг олон улсын тэмцээнээ брэнд болгох, Хойд, Өмнөд Солонгос, Монголын “Жүдо-Энх тайван” тэмцээнийг 2015 онд Улаанбаатарт зохион байгуулах, 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах эрхийг авах боломжийн талаар ярилцсан байна.

х

Гадаад хэргийн сайд спортын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад уулзалтад оролцогчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сайдын гаргасан үүсгэл санаачилгууд тэдний хүсэл зорилгод бүрэн нийцэж байгаа бөгөөд цаашид бүхий л хэлбэрээр дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ