“Critics 'Choice Awards” эхэллээ

img

“Оскар”-т нэр дэвших уран бүтээлчдийн нэр зарлагдсаны дараа Лос Анжелес хотноо “Critics 'Choice Awards” шагнал гардуулах ёслол зохион байгуулагддаг билээ. Энэ удаагийн наадамд оролцохоор ирсэн алдартнууд улаан бус цэнхэр өнгийн хивсэн дээр алхжээ.


Цэнхэр хивсний ёслолд холливуудын 80 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирсэн тухай “www.news.com.au” мэдээллээ.


 20 дахь удаагийн “Critics 'Choice Awards” наадамд Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өөрийн найруулсан “Unbroken” киногоороо шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг кино төрөлд нэр дэвшээд буй.  


Ажиглагчид оны шилдэг киног “Unbroken”-ээс илүү  “Gone girl, Birdman”,Boyhood” киноны нэг нь тодрох магадлалтай хэмээж байна.







Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ