Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зуржээ
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр дуусч, талууд гарын үсэг зурж баталсан байна. Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал 12.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох аж.
х
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш нийгмийн түншлэлийн талуудтай хамтран зургаан удаа байгуулж, биелэлтийг тухай бүрт нь дүгнэж иржээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт зургаан зүйл бүхий 77 асуудлыг тусган хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжилтийг 81.23 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Харин 2015-2016 оны улсын хэлэлцээрийг байгуулах ажлыг Засгийн газрын төлөөллийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны төлөөллийг тус байгууллагын дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭХ-ны төлөөллийг холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар ахалж ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ